2016.10.03-11.08. Дни Российско-Монгольской дружбы и сотрудничества. Программа

imageimage-3

urilga-nuur

urilga-dotor

Реклама

2015.11.18. Единый день выпускника

Өнөөдрийн арга хэмжээнд ЗХУ, ОХУ-д их дээд сургууль төгсөгчид, бас орос хэл судалж байгаа хэсэг сурагч оролцов. Эрдэнэтээс төлөөлөл ирсэн ба Дорнод аймаг дахь төгсөгчид, мөн ОХУ-ын Екатеринбург хотын Политехникийн их сургуулийн проректор зэрэг хүмүүстэй интернэтээр холбогдов. Хоёр салбар хуралдааны нэгийг Монгол-Оросын харилцааны асуудалд зориулж ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийнхэн голдуу хэд хэдэн илтгэл тавилаа. Хүрээлэнгийн захирал, манай сургуулийн төгсөгч Ж.Баясах докторын яриа тун сонирхолтой байв. Хийн хоолой Монголоор дайрахгүй юм байна.

Манай холбооны дэд ерөнхийлөгч Н.Алтанцэцэг доктор маш идэвхтэй оролцов. Манайхаас бас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах, ШУА-ийн ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор  Н.Ариунгоо, МУБИС-ийн багш, доктор Д.Цэдэнжав нар ирж зургаа татуулжээ. Надад 17 цагаас ажил гарсан тул эрт явж зурганд орсонгүй.

IMG_0394 - Copy  IMG_0398 - Copy IMG_0401 - Copy

2015.11.17.

Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны 3-р чуулган болов

Та бүгдэд мэдээлж байсанчлан Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны ээлжит 3-р чуулган өчигдөр хуралдлаа. Анхных нь 2005, хоёрдахь нь 2010 онд болсон юм байна. Нийтдээ 40 орчим хүн, юуны өмнө Эрхүү, Уралд, бас цэргийн сургууль төгсөгчид идэвхтэй оролцлоо. Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсоод сайшаав. Арваад хүн үг хэлсний дотор би холбоогоо танилцуулж, бас зарим санал хэлсэн болно.

Төгсгөлд нь зохион байгуулалтын асуудал хэлэлцэж Холбооны Ерөнхийлөгчөөр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгчөөр Д.Цогзолмааг улируулж, бас нэг дэд ерөнхийлөгчөөр Уралын их, дээд сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Галааридыг шинээр сонгов. Удирдах зөвлөлд энэ гурвыг багтаагаад нийт 15 хүнийг, тэдгээрийн дотор СПбГУ төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын хувьд Д.Цэрэнжавыг сонгож батлав.

2015.11.05 1 (1) 2015.11.05 1 (2) 2015.11.05 1 (3) 2015.11.05 1 (4) 2015.11.05 1 (5)