СПбГУ төгсөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал

2016.01.14-нд СПбГУ төгсөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулав.

Хурлыг холбооны дэд ерөнхийлөгч Н.Алтанцэцэг удирдаж, гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав танилцуулга хийж дараа нь санал шүүмжлэл өрнүүллээ. Ингээд холбооны дүрмэнд өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах ажлын хэсгийг Н.Алтанцэцэг ахалж, Д.Цэрэнжав, М.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.

2015.01.14. SPBU (10)

М.Мөнхжаргалын авсан бусад зургийг дор дарж үзнэ үү.

Читать далее

Реклама

СПбГУ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын А.А.Ждановын нэрэмжит Улсын Их сургууль (ЛГУ) буюу 1992 оноос хойш шинэ нэрээр ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын Их Сургууль (СПбГУ)-д суралцаж төгссөн монголчуудын холбооны бүх гишүүдийн хурлыг зарлаж байна.

Хэзээ: 2016.01.14-ны Пүрэв гаригийн 14 цагаас

Хаана: МҮЭ-үүдийн холбооны байрны 4-р давхрын хурлын танхимд

Хүндэт төгсөгч Та хүрэлцэн ирж идэвхтэй оролцоно уу.

Лавлах утас: 99163657, 99234857.

2015.11.20-нд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хаалтын арга хэмжээ болов

Хаалтын арга хэмжээнд манай удирдах зөвлөлийн гишүүн, «Урлах эрдэм» сургуулийн захирал Г.Тунгалаг, гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав хоёр оролцов. Цахилгаан тасарч бяцхан адал явдалтай байлаа.

Бид Санкт-Петербургаас тусгайлан ирж (урьд өдөр нь ирээд маргааш нь буцсан) гайхамшигтай тоглосон залуу хөгжимчдөд (бидний ихэнх тэнд суралцаж байхад төрөө ч үгүй байжээ) баяр хүргэж арьсан дээр зурсан хоёр бүтээлийг гардууллаа. Энэ үеэр бас Тувагаас ирсэн ардын урлагийн «Tыва» хамтлаг, Тувагийн ардын жүжигчин, дуучдын тоглолт болсон юм. Тэдэнд МАВСУЗ-аас дурсгалын зүйл гардуулав. Тувачууд бас л урьд өдөр нь ирээд маргааш нь буцсан байна.

IMG_0467

Бусад зургуудыг дор дарж үзнэ үү

Читать далее

Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны 3-р чуулган болов

Та бүгдэд мэдээлж байсанчлан Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны ээлжит 3-р чуулган өчигдөр хуралдлаа. Анхных нь 2005, хоёрдахь нь 2010 онд болсон юм байна. Нийтдээ 40 орчим хүн, юуны өмнө Эрхүү, Уралд, бас цэргийн сургууль төгсөгчид идэвхтэй оролцлоо. Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсоод сайшаав. Арваад хүн үг хэлсний дотор би холбоогоо танилцуулж, бас зарим санал хэлсэн болно.

Төгсгөлд нь зохион байгуулалтын асуудал хэлэлцэж Холбооны Ерөнхийлөгчөөр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгчөөр Д.Цогзолмааг улируулж, бас нэг дэд ерөнхийлөгчөөр Уралын их, дээд сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Галааридыг шинээр сонгов. Удирдах зөвлөлд энэ гурвыг багтаагаад нийт 15 хүнийг, тэдгээрийн дотор СПбГУ төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын хувьд Д.Цэрэнжавыг сонгож батлав.

2015.11.05 1 (1) 2015.11.05 1 (2) 2015.11.05 1 (3) 2015.11.05 1 (4) 2015.11.05 1 (5)

Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны ээлжит 3-р чуулган 2015.11.05-нд болно

Сая ийм урилга ирлээ. Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны 5 жил тутам нэг удаа болдог ээлжит 3-р чуулган маргааш буюу 2015.11.05-ны Пүрэв гаригт болно. Тэгээд манайхаас 2 хүнийг оролцуулах юм байна. Нэг урилгыг миний нэрээр, харин нөгөөдөхийг та нар өөрсдөө шийдээд оролцуулаарай гэж Д.Цогзолмаа дарга хэлэв. Офис нь манайхтай нэг давхарт, Энх тайван, найрамдлын ордонд байдаг юм.

Иймд хоёр дахь хүн хэн байх талаар саналаа маш яаралтай хэлцгээнэ үү. («Танай сумын хоёр сайн анчин хэн хэн бэ?» гэхэд «нөгөөдөх маань хэн билээ?» шиг юм болох нь ээ:). Ц.Нямдорж ерөнхийлөгч, бас удирдах зөвлөлийн гишүүд, бусад төгсөгчид саналаа хэлээрэй. Олон нэр гараад ирвэл яаж сонгохоо сайн мэдэхгүй байна, гэхдээ ярилцаад болох биз ээ.

Дашрамд хэлэхэд, Удирдах зөвлөлийн хурлаа хийж амжсангүй. Ер нь удахгүй бүх гишүүдийн хурлаа хийх хэрэгтэй. Яагаад гэвэл дүрмэндээ жилд хоёр удаа гэсэн байгаа.

2015.11.03. МАВСУЗ холбооны ээлжит 3-р чуулган (1) 2015.11.03. МАВСУЗ холбооны ээлжит 3-р чуулган (2)

“САНКТ-ПЕТЕРБУРГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО”  ГИШҮҮДДЭЭ ҮЙЛЧЛЭХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

+ СПбГУ ТББ-ын дүрэм..doc_Page_1

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Читать далее

Санкт-Петербургийн Улсын Их сургуульд суралцаж байгаа оюутнуудын мэндчилгээ

Өнөөдөр Санкт-Петербургийн Улсын Их сургуульд суралцаж байгаа Улс төр судлалын факультетын оюутан Э.Өнө-Ундрах, Анагаах ухааны факультетын оюутан Д.Анударь, сэтгүүл зүйн факультетын оюутан Д.Мөнхзул, сэтгэл зүйн факультетын оюутан Г.Мөнхзул нар мэндчилгээ ирүүлснийг хүлээн авна уу.