2016.02.21. Онлайн трансляция спектакля Московского академического театра сатиры по всемирно известной пьесе Вильяма Шекспира «Укрощение строптивой»

Анонс спектакля

Реклама

СПбГУ төгсөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал

2016.01.14-нд СПбГУ төгсөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулав.

Хурлыг холбооны дэд ерөнхийлөгч Н.Алтанцэцэг удирдаж, гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав танилцуулга хийж дараа нь санал шүүмжлэл өрнүүллээ. Ингээд холбооны дүрмэнд өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах ажлын хэсгийг Н.Алтанцэцэг ахалж, Д.Цэрэнжав, М.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.

2015.01.14. SPBU (10)

М.Мөнхжаргалын авсан бусад зургийг дор дарж үзнэ үү.

Читать далее

СПбГУ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын А.А.Ждановын нэрэмжит Улсын Их сургууль (ЛГУ) буюу 1992 оноос хойш шинэ нэрээр ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын Их Сургууль (СПбГУ)-д суралцаж төгссөн монголчуудын холбооны бүх гишүүдийн хурлыг зарлаж байна.

Хэзээ: 2016.01.14-ны Пүрэв гаригийн 14 цагаас

Хаана: МҮЭ-үүдийн холбооны байрны 4-р давхрын хурлын танхимд

Хүндэт төгсөгч Та хүрэлцэн ирж идэвхтэй оролцоно уу.

Лавлах утас: 99163657, 99234857.

2015.11.20-нд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хаалтын арга хэмжээ болов

Хаалтын арга хэмжээнд манай удирдах зөвлөлийн гишүүн, «Урлах эрдэм» сургуулийн захирал Г.Тунгалаг, гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав хоёр оролцов. Цахилгаан тасарч бяцхан адал явдалтай байлаа.

Бид Санкт-Петербургаас тусгайлан ирж (урьд өдөр нь ирээд маргааш нь буцсан) гайхамшигтай тоглосон залуу хөгжимчдөд (бидний ихэнх тэнд суралцаж байхад төрөө ч үгүй байжээ) баяр хүргэж арьсан дээр зурсан хоёр бүтээлийг гардууллаа. Энэ үеэр бас Тувагаас ирсэн ардын урлагийн «Tыва» хамтлаг, Тувагийн ардын жүжигчин, дуучдын тоглолт болсон юм. Тэдэнд МАВСУЗ-аас дурсгалын зүйл гардуулав. Тувачууд бас л урьд өдөр нь ирээд маргааш нь буцсан байна.

IMG_0467

Бусад зургуудыг дор дарж үзнэ үү

Читать далее

2015.11.18. Единый день выпускника

Өнөөдрийн арга хэмжээнд ЗХУ, ОХУ-д их дээд сургууль төгсөгчид, бас орос хэл судалж байгаа хэсэг сурагч оролцов. Эрдэнэтээс төлөөлөл ирсэн ба Дорнод аймаг дахь төгсөгчид, мөн ОХУ-ын Екатеринбург хотын Политехникийн их сургуулийн проректор зэрэг хүмүүстэй интернэтээр холбогдов. Хоёр салбар хуралдааны нэгийг Монгол-Оросын харилцааны асуудалд зориулж ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийнхэн голдуу хэд хэдэн илтгэл тавилаа. Хүрээлэнгийн захирал, манай сургуулийн төгсөгч Ж.Баясах докторын яриа тун сонирхолтой байв. Хийн хоолой Монголоор дайрахгүй юм байна.

Манай холбооны дэд ерөнхийлөгч Н.Алтанцэцэг доктор маш идэвхтэй оролцов. Манайхаас бас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах, ШУА-ийн ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор  Н.Ариунгоо, МУБИС-ийн багш, доктор Д.Цэдэнжав нар ирж зургаа татуулжээ. Надад 17 цагаас ажил гарсан тул эрт явж зурганд орсонгүй.

IMG_0394 - Copy  IMG_0398 - Copy IMG_0401 - Copy

2015.11.17.

Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны 3-р чуулган болов

Та бүгдэд мэдээлж байсанчлан Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны ээлжит 3-р чуулган өчигдөр хуралдлаа. Анхных нь 2005, хоёрдахь нь 2010 онд болсон юм байна. Нийтдээ 40 орчим хүн, юуны өмнө Эрхүү, Уралд, бас цэргийн сургууль төгсөгчид идэвхтэй оролцлоо. Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсоод сайшаав. Арваад хүн үг хэлсний дотор би холбоогоо танилцуулж, бас зарим санал хэлсэн болно.

Төгсгөлд нь зохион байгуулалтын асуудал хэлэлцэж Холбооны Ерөнхийлөгчөөр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгчөөр Д.Цогзолмааг улируулж, бас нэг дэд ерөнхийлөгчөөр Уралын их, дээд сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Галааридыг шинээр сонгов. Удирдах зөвлөлд энэ гурвыг багтаагаад нийт 15 хүнийг, тэдгээрийн дотор СПбГУ төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын хувьд Д.Цэрэнжавыг сонгож батлав.

2015.11.05 1 (1) 2015.11.05 1 (2) 2015.11.05 1 (3) 2015.11.05 1 (4) 2015.11.05 1 (5)

Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны ээлжит 3-р чуулган 2015.11.05-нд болно

Сая ийм урилга ирлээ. Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны 5 жил тутам нэг удаа болдог ээлжит 3-р чуулган маргааш буюу 2015.11.05-ны Пүрэв гаригт болно. Тэгээд манайхаас 2 хүнийг оролцуулах юм байна. Нэг урилгыг миний нэрээр, харин нөгөөдөхийг та нар өөрсдөө шийдээд оролцуулаарай гэж Д.Цогзолмаа дарга хэлэв. Офис нь манайхтай нэг давхарт, Энх тайван, найрамдлын ордонд байдаг юм.

Иймд хоёр дахь хүн хэн байх талаар саналаа маш яаралтай хэлцгээнэ үү. («Танай сумын хоёр сайн анчин хэн хэн бэ?» гэхэд «нөгөөдөх маань хэн билээ?» шиг юм болох нь ээ:). Ц.Нямдорж ерөнхийлөгч, бас удирдах зөвлөлийн гишүүд, бусад төгсөгчид саналаа хэлээрэй. Олон нэр гараад ирвэл яаж сонгохоо сайн мэдэхгүй байна, гэхдээ ярилцаад болох биз ээ.

Дашрамд хэлэхэд, Удирдах зөвлөлийн хурлаа хийж амжсангүй. Ер нь удахгүй бүх гишүүдийн хурлаа хийх хэрэгтэй. Яагаад гэвэл дүрмэндээ жилд хоёр удаа гэсэн байгаа.

2015.11.03. МАВСУЗ холбооны ээлжит 3-р чуулган (1) 2015.11.03. МАВСУЗ холбооны ээлжит 3-р чуулган (2)

2015 оны 10-р сарын 31-нд Египтээс Санкт-Петербург руу ниссэн ОХУ-ын онгоц сүйрч олон хүний амь үрэгдсэнтэй холбогдуулан манай холбооны зүгээс ОХУ-ын Элчин сайдад эмгэнэл илэрхийлэв. Зорчигчдын ихэнх нь Санкт-Петербургийн оршин суугчид байжээ

2015.11.02. Соболезнование Посольству РФ

МАХН-аас зохион байгуулсан «Бид хамтдаа» чуулганы хуралдааныг манай сэтгүүл зүйн факультетийн төгсөгч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, ММ агентлагийн захирал асан М.Оюунчимэг хоёр удирдав

IMG_0169

2015.10.23. Пятница. 17.00 часов. РЦНК. Концерт Государственного ансамбля фольклорной музыки Республики Татарстан

Добрый день, коллеги!

Сообщаю вам приятную новость: на этой неделе Монголию посетит Государственный ансамбль фольклорной музыки Республики Татарстан. В пятницу они будут в Улан-Баторе и дадут концерт на площадке РЦНК. Начало в 17:00. Приглашаем вас и ваших коллег. Просим также оповестить ваших коллег, знакомых, друзей и т.д. Вход свободный. В приложении программа концерта.

C уважением,

В.Н.Белунов

2015.10.23. Концерт фольлорного ансамбля из Татарстана

Хөтөлбөрийг дор үзнэ үү.

Читать далее

Приглашение на торжественное открытие «Дней Российско-Монгольской дружбы и сотрудничества-2015». 2015.10.02. Пятница. Начало в 17.00 часов

2015.10.02. Дни Российско-Монгольской дружбы и сотрудничества (1) 2015.10.02. Дни Российско-Монгольской дружбы и сотрудничества (2)

Добрый день.

Сегодня в РЦНК состоится открытие 55 Дней российско-монгольской дружбы.
Начало в 17:00.
В программу входят торжественные открытия фотовыставок, посвященных Дням дружбы, 50-летию строительного треста № 3 и 90-летию народной дипломатии России. Также состоится праздничный концерт (программа прилагается).
Будем рады видеть Вас среди гостей. 
Просим также проинформировать выпускников ленинградских университетов о мероприятии.
С уважением,
В.Н.Белунов

КОНЦЕРТ «МОСТ ДРУЖБЫ»

Подготовлен Российским центром науки и культуры в Монголии, Ассоциацией русских артистов в Монголии «Союз».
Ведущие: Влада Комлева и Долгион

Участники концерта:
1. Оноржаргал «Эхо любви»
2. Дмитрий Таган (саксофон) «Московские окна»
3. UB Брасс «ПУТТИН »
4. Влада Комлева «Женщина, которая поет», «Кукушка»
5. Монгольский национальный танец
6. Александр Сага (гитара) Попурри
7. Театр пародий
8. UBS дуэт «попурри на тему международной дружбы »
9. Шаманский национальный танец
10. Оперный певец (1 баритон Анх Баяр) « Дорогой длинною», «Би хан туро вэ?»
11. Артем и Татьяна (российский танцевальный дуэт) «Лебедь»
12. Джаз – трио «Анхны хайр», «Миллион алых роз», «Все могут короли»
13. Финальная песня (участники концерта) «Замыкая круг» (Тутти).

Философийн факультетын 1979 оны төгсөгч Д.Ганболдын энэ зун авсан зургууд.

№47 маршрутын автобус хэвээрээ явсаар… ↓

№47 маршрутын автобус хэвээрээ явсаар..

Василеостровскийн метро станци ↓

Василеостровскийн метро станци

Кинотеатр Прибой. Одоо соёлын төв гэгддэг болсон байна ↓

Кинотеатр Прибой. Одоо соёлын төв гэгддэг болсон байна.

Сэтгүүл зүйн факультет ↓

Сэтгүүл зүйн факультет

Шевченко-25-д амьдарч байсан хүмүүс үүнийг хараарай. Дээр нь 2 давхар нэмж барьсан байсан ↓

Шевченко-25-д амьдарч байсан хүмүүс үүнийг хараарай. Дээр нь 2 давхар нэмж барьсан байсан. Шевченко-25-д амьдарч байсан хүмүүс үүнийг хараарай. Дээр нь 2 давхар нэмж барьсан байсан.eewrwe Шевченко-25-д амьдарч байсан хүмүүс үүнийг хараарай. Дээр нь 2 давхар нэмж барьсан байсан.fdfds Шевченко-25-д амьдарч байсан хүмүүс үүнийг хараарай. Дээр нь 2 давхар нэмж барьсан байсан.rwrqwr Шевченко-25-н үүдний хаалгыг ойроос харвал иймэрхүү...

Шуудан байсан газар ресторан байгуулжээ. Бас Ломоносовын хөшөөг суурилуулжээ ↓

Шуудан байсан газар ресторан байгуулжээ. Бас Ломоносовын хөшөөг суурилуулжээ.

Энэ бол Философийн факультет ↓

Энэ бол Философийн факультетeewrwer